Бүсгүйчүүд минь дээ... миний гаргасан алдааг та нар минь битгий давтаасай гэж бодсондоо энэ захиаг бичиж сууна.  Би хүүхдийнхээ эцэгтэй 2 жил гаран үерхэж байгааднэг гэрт орсон.  Хамт амьдарч байхдаа сайндаж, муудаж, бусдын л адил байсан.  залуу хосууд л болосн хойно мөнгөгүй, асуудал гарна, яаж ийж байгаад л тэвчээд гардаг байсан. харин байр сууриа олоод нийгэмд танигдахын хэрээр  нөхөр маань ууж идэх нь ихсэж тэр хэмжээгээр надад гар хүрэх болсон.  Нилээн хэдэн удаа араар тавьж жоохон жоохон охид залгаж зай бол гэж сүрдүүлж ч байсан. Тэр бүрт би хүүхдээ бодож тэвчин, өөрийгөө арчилж, улам л сайн эзэгтэй, ээж болохын төлөө хичээлэг байсан.  Түрүү жил нөхөр намайг зодож байгааг харсан хүү  минь 10 настай ч гэсэн аавынхаа энэ байдлыг үзэн ядаж намайг өмөөрч гэрээсээ гарсан.  жил илүү бид 2 гэртээ хариагүй. Тэр гэрээс өмссөн хувцастайгаа гараад өнөөдөр бид 2 муудсан зүйлгүй л байна.  

Нөхөр хүүхдээ нэг ч удаа яаж байна гэж асуугаагүй хэрнээ өнөөдөр эхнэртэй хүүхэдтэй болж байгаа гэдгээ дуулгах гэж залгалаа.  Намайг гэрээс ирж өөрийнхөө юмнуудыг ав гэнээ. Хүүхдийнхээ эцгийг сайн явж байгааг дуулах сайхан байгаа ч миний амссан зовлон, тарчлааныг дахин өөр нэг бүсгүй амсана гэж бодохоор л гол харлаж, өрөвдөж байна. Болдог бол  битгйи гэж хэлмээр санагдсан.  

Нэгэнт жоохон хүүхдэд тэгж хэлээд хэлээд нэмэргүйгээс цааш  хэлээд ч яахав. Энд л  захиа бичиж сууна.  Бүсгүйчүүд минь хүнтэй нөхөрлөж, дотносож болно. Гэхдээ яагаад тэр хүн өмнөх амьдралаасаа татгалзсан, эмэгтэй хүн яагаад 12 жилийнхээ амьдралыг үрэн таран хийж гэр бүлээ цуцлуулж байгааг ядаж нэг бодож үзээч дээ. Өмнө нь гэр бүлтэй байсан хүнийг  эрүүл ухаанаар яагаад салав гэдгийг бодож үзэж хамтын амьдралаа эхлүүлээрэй л гэж хэлмээр  байна.