Би одоо 3 сартай хүүхэдтэй.  Хүүхдээ 20 хоногтойгоос нь эхлээд би хөдөө гэртээ ирж нөхөр хүү бид 3 сардаа 2-3 уулздаг болсон. Хүүхэд хэд хэдэн удаа өвдөөд би бараг нэг сар эмнэлэгт байлаа.  Ганц бие ээж шиг л ганцаараа өсгөх үнэхээр хэцүү юмаа. Бачуураад үхэх гээд. Хэд хэдэн удаа нөхөртэйгаа муудаад авсан. Тэгээд ашгүй бид 3 тусдаа гарах боллоо.  Тэгсэн ээж аав маань хадмууд бэр гуйгаагүй гээд явуулахгүй.  Явмаар байвал битгий ирээрэй.  Ирвэл нэг мөсөн салаад ирээрэй гээд байх юм. Би бүүр жирэмсэн байхаасаа эхлээд гуйгаарай гэж өөрөө гуйх шахсан боловч гуйхгүй юмаа. Ямар манай нөхөр гуйх биш.  Хадмууд гуйхгүй байхад биднийг тусдаа амьдар гээд байх юм. Өнчин хүүхэд, бэлэвсэн эхнэр шиг болгох гэж байгаа ээж аавыгаа ойлгохгүй юм. Манай  гэрийнхэн нөхөрт маань дургүй. Хадмууд надад дургүй.  Яамаар ч юм  дээ. Зөвлөөч. Би яаж гуйлгах вэ? Яаж сэтгэлд сэвгүй тусдаа гарах вэ? Хадмуудаас илүү манай эцэг эх биднийг ердөө ойлгохгүй юм.