Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.