"Амьдралд тавтай морил" кинонд хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн олны танил болсон. Өмнө нь Хана аймшгийн кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байсан билээ.

Түүнээс хойш "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд" телевизийн олон ангит киноны туслах дүр, "Нэг хоёрын гурваа" УСК-ны гол дүрд, "Single ladies", "Сүүлчийн шөнө" УСК-ны гол дүрд тус тус тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин. Тэрбээр сайхан гадаад руу явж уран бүтээлийнхээ зураг авалтанд ороод иржээ.

Бяцхан хүүтэйгээ хамтдаа ажлаа хийгээд ирсэн түүнийг хайртай хань нь гайхалтай бэлэгтэй гэртээ угтсан байна. Энэ тухайгаа О.Дөлгөөн "ийм гайхалтай бэлгийг хүлээж аваад би бөөн баяр болж байна" гэсэн юм.