Би энэ салбартаа ажиллдаг болоод овоо удаж байна.  Ажлын шаардлагаар байнга  хөдөө гадаа томилолтоор яадг болохоор ажил ойлгодог хүн цөөхөн байсан юм. мэдээж хэрэг хойноос гүйдэг хүмүүс байдаг л даа. Гэхдээ л миний сэтгэлд хүрэхээр  хүн цөөхөн байсан. Тэгээд өнгөрсөн хугацаанд надтай танил, найз, найз залуу болсон нэг залуу байнаа.  Анх найз залуу болоод бид 2  аз жаргалтай сайхан л байдаг байсан. Хамтдаа ирээдүйгээ ярилцдаг байсан.Надаас үе үе охин хүүхэл гаргаж өг гэж ярьдаг байсан. тэгсэн жирэмсэн болсон чинь нээх сонин болчихсон. Анхандаа баярлаж байгаад одоо наад хүүхдээ авхуул. Би чиний хажууд байхгүй гэх болсон. Авхуулахгүй  гээд хэрүүл хийгээд л сууж байна.  

Тэгээд одоо надтай харьцахаа больсон. Би ч харьцахгүй байгаа.  Гэхдээ олны танил хүн, тэгээд надаас хүүхэд нэхэж  нэхчихээд жирэмсэн болохоор ингээд хаяаад явдаг нь яаж байгаан бол.

Тэр хүний яриагаар бол  би хэтэрхий хүчирхэг, тэр хүн өөрөө муу хүн юм байхаа. Бүүр гомдоод сэтгэл зүрх урагдах шиг л болж байна. Надад маш хүнд байна. Гэхдээ хүүхдээ гаргадагаараа гаргана.  Харин тэр муу хүнээс хариугаа авмаар байна.  Яг яаж хариугаа авах вэ?