Би өнгөрсөн жил нэг залууд дурласан. Тэр залуутай ажил хэргийн шугамаар танилууд байсан юм. Анх харахад л түүнд би татагдаж эхэлсэн бүүр түүнийг харахаараа хөл минь чичирч хэлэх үгээ ч зөөж хэл орооцолддог болсон. Би өөрийгөө түүнд дурласан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч зүрх минь түүнийг харахаар хурдан хурдан цохилж түүнд тэврүүлэхийг үнсүүлэхийг дэндүү ихээр хүсдэг. Гэхдээ надаас ах болохоор би гэр бүлтэй байх гэж бодоод өөрийнхөө энэ сэтгэлийг маш их барьдаг байсан юм. Тэгээд нэг өдөр ажлаараа уулзахаар болж ойр зуур юм ярьж байгаад эхнэртэй гэдгийг нь мэдэж авсан. Энэ өдрөөс хойш надад тэнгэр нурах шиг болсон. Эхнэртэй хүнд дурлаж болохгүй гэсэн хууль байхгүй ч минийх болохгүй түүнийг яаж би мартах вэ? надад зөвлөөч.