Би 8 сартай охинтой юмаа.  Гэтэл жирэмсэн болчихож. Нөхөр гаргая гээд байна.

Миний хувьд ирэх намар магистрт сурна гэсэн бодолтой байгаа юм. тэгээд авхуулна гэж бүрэн шийдчихсэн байгаа.  Спираль тавиулна  гэж бодож явсаар байгаад жирэмсэн болчихлоо.  Хүүхэд хөөрхөн, хоёр ойрхон төрөөд тэрсхэн хүүхдүүдтэй сайхан гэдгийг мэдэж байгаа болохоор намайг  битгий шүүмжлээрэй.  Сурч ажиллаж, карьеэр  жаахан хөөж байгаад дараагийн  хүүхдийг төлөвлөж байсан юм.  Одоо дөнгөж л сар болж байгаа.  Эмч зулбуулах эм уухыг зөвлөсөн.  Гэхдээ хөхүүл хүүхэдтэй хүн эм уувал сөрөг нөлөө байгаа болов уу?