Арван жилээсээ үерхсэн найз маань манай нөхрийн найзтай гэрлэсэн юм. Тэр 2 суугаад 3 жил гаруй хугацааг ардаа үдэж байгаа. Тэр өдрөөс хойш бид хэд гэр бүлийн найзууд болж бүүр дотно болсон. Би нөхөртэйгээ гадаад ажиллаж байгаад саяхан монголдоо ирсэн. Тэгээд тэднийд очиж хэд хоног амарлаа. Нөхрүүд найзуудтайгаа уулзана гээд нэг орой гарсан хойгуур удаан уулзаагүй найзтайгаа ашгүй нэг амаа урагдтал чалчих нь гэж бодоод тэр 2ыг дуртай нь аргагүй явуулсан юм. Гэтэл тэднийг явсан уу үгүй юу хаалганы хонх дуугараад нэг залуу орж ирээд найз охинтой маань өрөөнд нь ороод таг болов. Би ч яах аа мэдэхгүй удахгүй явах байх танил нь байх гэж нөгөө өрөөнд нь хүлээсээр нойрондоо дийлдээд унтчихаж нэг сэрсэн чинь үүр цайх болчихож тэгээд оо-ын өрөө орох гэтэл нөгөө залуу шалдан оо-оос гараад ирдэг байгаа. Тэгээд л найз хүүхний маань өрөө рүү орчих нь тэр. Би ч учрыг ойлгоод тэр залууг явсны дараа найз хүүхнээс учрыг асуухад нөхөр нь нөгөө ажилдаа их муу гэнэ. Тэгээд энэ залууг нөхрийгөө байхгүй хойгуур уулздаг юм байна. Би ч уурлаад ингэж болохгүй чамд юу дутлаа гэж ингэж байгаа юм нөхөртэйгээ энэ асуудлаар ярилцаж болно ш дээ гэж хэлсэн. Үүнийг нь нөхөрт нь эвтэйхэн хэлэх үү ингээд нөхрийнхөө найзыг хуураад байх уу?