Untitled-1Монгол дахь Америкийн худалдааны танхим  болох "Ам Чам Монгол" байгууллага “Сант Марал” судалгааны төвтэй хамтран нэгэн сонирхолтой судалгааг олон нийтийн дунд явуулжээ.

Удтал чимээгүй байсан “Сантмарал”-ын тус судалгаа олон зүйлийг хамарсан ч  улс төрчдийн рейтинг олны анхаарлыг ихээхэн татаад байна. 

Тодруулбал, тус судалгаагаар явуулсан “Удирдагчид ба намуудын талаарх үнэлгээ” гэх хэсэгт таны бодлоор өнөөдөр Монголын хамгийн сайн удирдагч хэн бэ гэсэн асуултад иргэд “Мэдэхгүй” гэсэн хариултыг хамгийн ихээр өгчээ.  

Олон нийтийн бараг тал хувь нь шилдэг удирдагчаар хэн нэгнийг нэрлэхээс татгалзсан бол үлдсэн хүмүүсээс 20-24 хувь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, 10 орчим хувь нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэрлэжээ. Гуравдугаарт харин “Хэн ч биш” гэж хариулжээ. Араас нь Н.Багабанди, С.Ганбаатар, Х.Баттулга, Э.Бат-Үүл, П.Очирбат, Н.Алтанхуяг, М.Энхболд нарын улстөрчид жагсчээ.

Улс төрчдөд итгэх иргэдийн итгэл алдарсаар байгааг эндээс харж болохоор байна. Судалгаанд оролцсон иргэдийн дөнгөж 20 гаруй хувь нь Ц.Элбэгдоржийг шилдэг гэж хүлээн зөвшөөрсөн бол түүнээс бага буюу 10 хүрэхгүй хувийн саналыг нэр хүндээ барсан гэх Н.Энхбаярт өгсөн байна. Ямартай ч тэр эмнэлэгт байгаа ч  энд суугаа улс төрчдийг ичээгээстэй. Шилдэг улс төрчдийн гурав дах орой зайг дүүргэх хүн өнөөдөр Монголд байхгүйг тус судалгаанаас мөн харж болно. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрт дөхөж очих улс төрч парламентын 76 дотроос ч хайгаад олдохгүй байгаа гэнэ. Харин гурвыг алгасаад дөрөвт бичигдсэн улс төрч нь Н.Баганбанди байх юм.  Гэтэл яралзтал санаачилга гаргаж шилдэг 10-т багтаж ядаж байх ёстой залуу лидерүүд нь удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж буй Ц.Элбэгдорж, үеэ өнгөрөөсөн Н.Энхбаяр, Н.Багабанди нарын ард зогсож байгаа нь хатуухан хэлэхэд ичмээр юм болж байна. Уг нь тэд чинь энэ цагт төр барилцаж яваа залуус бус уу. Ард түмэн өмнөх хоёр ерөнхийлөгчөө үгүйлдэг хэвээрээ. Харин одоогийн улс төрчдөд итгэл алдарсаар. Иргэдийн тал хувь нь шилдэг улс төрчөөр хэн нэгнийг нэрлэж чадаагүйгээс нь харвал тэд үнэхээр өнөөдрийн улс төрчдөд итгэл алдарчээ. Харин үлдсэн 50 хувийг нь 10 хүнд хувааж авсан нь олон жилийн түүхтэй боловсон хүчнээрээ хахаж цацдаг намын лидерүүдийн чансаа шал дордтолоо муудсан гэхэд итгэхээс өөр аргагүйд хүргэж байна. 

Мөн дараах байгууллагуудад та хэр их итгэж байна гэсэн асуултад иргэд хариулахдаа УИХ, Засгийн газарт хамгийн бага итгэдэг гэжээ. Тэгэхээр УИХ, Засгийн газар түүн дотор ажиллаж буй гишүүдэд итгэх иргэдийн итгэл ор мөргүй алга болсны тодорхой жишээ энэ.

3c4bfa1219406bd88afcc597dee2cc69original

 

АН-ын рейтинг МАН-аас 14.9 хувиар илүү гарчээ 


Өнөөдөр сонгууль болбол  сонгогчдын тал хувь нь аль намд саналаа өгөхөө мэдэхгүй явж байх нь. Тодруулбал, өнөөдөр сонгууль болбол аль намд саналаа өгөх вэ гэсэн асуултад судалгаанд оролцогч иргэдийн 38,6-47,4 хувь нь буюу бараг тал нь мэдэхгүй гэж хариулжээ. Иргэдийн 50 хувь нь аль ч намд итгэхгүй байгаа бол үлдсэн 50 хувийг нь нөгөө АН, МАН, МАХН хувааж авсан байх юм. 

Тухайлбал, 25,4-30,9 хувь нь АН-ыг 14-19,7 хувь нь МАН-ыг, 7,6-8,4 хувь нь МАХН-ыг, 3,2-4,8 хувь нь бусад нам хүчнийг дэмжихээ илэрхийлжээ. Дөнгөж нэг жилийн өмнөх судалгаагаар иргэдийн 50 гаруй хувийн саналыг аваад байсан АН-ын рейтинг  навс унажээ. Ганц жилийн дотор бараг 20 орчим хувиар рейтинг нь унасан нь энэ намд сүүлийн хэдэн жил гараагүй үзүүлэлт. 

Энэ нь эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн Шинэчлэлийн Засгийн газартай шууд биш ч дам утгаараа холбоотой гэж улс төрчид үзэж байна. Мөн Ардчилсан нам орон нутагт иргэдийн 35,8 хувь, Улаанбаатарт 32,6 хувь, улсын хэмжээнд 38,5 хувийн дэмжлэгтэй байгаа бол МАН орон нутагт 27,4 хувь, Улаанбаатарт 19,2 хувь, улсын хэмжээнд 23,6 хувийн дэмжлэгтэй байгааг гаргажээ. МАХН-ын хувьд дээрх үзүүлэлтүүд 15 хувьтай байна.  АН, МАН-аас даруй 14.9 хувийн илүү саналтай байна.

Ийнхүү МАН, АН хоёрын уналт үргэлжилж иргэдийн тэдэнд итгэх итгэл алс холд одсоор байгааг тус судалгаа тодхон харуулаад авлаа. 

Т.Энхэлээ