Сайн байна уу? Та бүхний зөвлөгөө үнэхээр их хэрэгтэй байна. Учир нь охины минь ирээдүйд их ач холбогдолтой болохоор.  Би охиндоо тэтгэмж тогтоолгох гэсэн юмаа.  Аавтай нь ханилж суугаагүй ээ.  Амьдрал болгох гэж хичээсэн ч бүтээгүй.  Одоо тэр хүн  эхнэр хүүхэдтэй.  Бидэнд нэг аймагт амьдардаг.  Одоо байгаа эхнэр нь охинтой гэдгийг нь мэддэг. Би анх охиных нь ээж гээл утсаар тэр эмэгтэйд хэлж байса.  Одоо охин минь нөхрөөр маань овоглодог.  Нөхөр маань сайн хүн.  Энэ чинь миний хүүхэд битгий загна, зэмлэ гээд л надаас өмөөрдөг их сайн ханддаг бүр өөрийнхөө хүүхэд гээд өөртөө итгүүлчихсэн сэтгэл гаргаж бүх зүйлээ зориулдаг. Гэхдээ тэтгэмж тогтоолгоод бүгдийг нь хадгаламж руу нь хийлгээд байвал ирээдүйд нь хэрэгтэй гэж бодох юмаа.  Өөр хүнээр овоглосон үед тэтгэмж тогтоолгоход хүндрэл гардаг юм болов уу? Тэтгэмж тогтоолголоо гээд бодохоор өсгөж байгаа аавынх нь сэтгэлд сэв суугаад цаашдаа хандлага нь өөрчлөгдвөл яах вэ гэж имээх юмаа. Яавал дээр вэ?