Сайн байна уу? Та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Манай хадмууд хажууд ойрхон амьдардаг юм. Тэгээд нөхөр хүүхэд бид гурвын амьдралд их оролцноо.

Мөнгө өгдөг, байр, машин авч өгсөн гээд тэгдэг юм уу байнга л  амьдарлд оролцох юм. Тэгээд намайг загнах үедээ үглэж яншина, би нэгэнт нөхрөөсөө салахгүйгээс хойш хадам ээжтэйгээ муудаад  яахав ээ гээд дуугүй өнгөрөөж байсан. Бид 2 хамт амьдраад 6 жил болж байна.  Одоо ойр гарантай хүүхэдтэй.  Хадмууд одоо хүртэл загнахдаа загначаад гэрийхээ ажлыг хийлгээд зарц аятай байогах гээд байх юм. Би анхнаасаа давраачихсан л даа. Саяхан намайг юу болоогүй байхад л ганц юм асуусны төлөө тэнэг мангараар нь дуудаад байх юм.  Би тийм тэнэг мал биш. Хөгшин хүнтэй хэрэлдээд яахав гээд тэвчээд байхад давраад байна.

Одоо эх хүн болчоод ингэж хэлүүлж доромжлуулачаад гэрийнх нь ажлыг хийж өгдөг бэрүүд байдаг болов уу? хүнд тэвчээрийн хякгаар гэж байдаг шүү дээ. Миний тэвчээр алдраад байна. Одоо яаж харьцах уу? Нөхөрт хэлэхээр тоохгүй юм. Сүртэй ш дээ хөгшин хүн ш дээ. Өнгөрөөчөөч гээд л ээжийгээ өмөөрдөг юм.  зөндөө л дуугүй өнгөрөөлөө. Нөхөр бид 2  хоорондоо асуудалгүй байж хадам ээжээс л болж асуудал үүснэ. Хэцүү байна яах вэ?  Ухаантай ээжүүд минь ухаантай зөвлөгөө өгөөч юу гэж харьцаж юу гэж хэлж энэ асуудлыг зогсоох вэ?