Сайн байна уу, Энэ захиаг унших өдрийн мэнд хүргье. Би одоо 21 настай ганц бие бүсгүй. Нэгэн хувийн байгууллагад нарийн бичиг хийдэг. Одоогоос маш олон жилийн өмнө аав ээж 2 минь салаад, би гэдэг хүн шинэ аавтай болов.

Эхэндээ ч би олон юм ярихгүй, үнэхээр хархаар л дургүй хүрээд, уур хүрэх бүрдээ аавышаа улам ихээр санаад тэр уураа ээждээ гаргадаг байсан. 6р ангид ороод анх удаагаа сарын тэмдэг ирээд байж байтал хойд аав нэг шөнө гэрийхэн хөдөөө хуриманд явцан хойгуур намайг хүчиндсэн, ээж маань зүрх муутай хүн тул ээжээсээ хэдэн сар нуусан, гэвч эр хүн гэж үнэхээр муухай мунхаг байдаг юм билээ, дахиал хүн байхгүй үед хүчиндэх гэж оролдсон, тэр үед шөнө биш өдөр байсан тул би шалдан гараад зугтааж байсан. Оройн ээждээ нулимас дуслуулан юу болсноо хэлсэн. Тэгсэн харин ээж тэр муухай хүнээс салаагүй, би ч 13 настай юугаа ч мэдэхгүй өрөвдөлтэй охин ээжийн үгэнд ороод дуугуй л явлаа. Том болох тусам айж шөнө унтахдаа хутга барьж унтдаг байсан. Гэхдээ хамгийн муухай нь тэр хүн хэзээч ухаараагүй хааяадаа шөнөөр миний бөгс нтр-ийг бариал сууж байдаг байсан, би сэрээл орилоол хашгачаал, хэнч тоогоогүй зүүдэлсэн юм байна даа гээд. Оюутан болоод бас л хэцүү байлаа өдөр шөнөгүй айж, би их аймхай л даа, ээждээ хэлхээс ч айгаал, үнэхээр хэцүү.

Оюутан болоод найз залуутай болсон, тэрэндээ их хайртай л даа. Тэгсэн найз залуу маань солонгос яваад өгсөн. Хол байх үед нь байнга холбоотой, намайг их сургуулиа төгсөхөд ирсэн. /2014 он/ Ирээд надтай сар ч хүрэхгүй хугацаанд хамт байсан боловч учир битүүлэг шалтгаанаар надаас салсан. Би ч их гуниглаад эхэндээ хэцүү л байсан. Тэрнээс хойш одоог хүртэл олон хүнтэй уулзсан, заримтайн мэдээж унтасан, гоё байсан кк. Ажилд ороод аймар гоё байсан чинь хойд эцэг гэрээс намайг хөөчдөг юм даа. Тэгсэн экс намайг эргэж нийлмээр байна, санаад байна, уулзий гэх мэтээр залгаж, мессеж бичих болсон. яг одоо Миний уулзаж байгаа залуу надаас 8 насаар ах, 2 хүүхэдтэй эхнэр нь нас барсан. би тэр залууг маш их өрөвддөг, хүүхдүүдийн хархаар шууд л уйлчих гээд байдаг.

Би эксдээ маш их бүр маш их хайртай л даа гэхдээ энэ залуугаас салж чадахгүй л байна. гэхдээ экс бол тээ намайг дуртай үедээ дуудаж, дуртай үедээ сална гээд орхиод явдаг, ийм байж болохгүй биз дээ????

Энэ захиаг бичиж байгаа гол учир нь эрчүүддээ хандаж битгий ийм новшийн байгаачээ, эр хүн юм бол эр хүн шиг байлдаа гэж хэлмээр байна, хүүхэдтэй хүнтэй суусан бол битгий хүүхдийн зовоож, хүүхэд насны ариухан сайхан сэтгэл, дурсамжийг нь битгий үгүй хийгээрэй. найз охинтой болсон бол түүнийгээ битгий нэр төдий дэвсгэр шиг санаарай??

за миний гол асуулт хуучин найз залуутайгаа эргэж нийлэх үү? яахуу? юу гэж бодоцгоож байна даа. бас хойд эцэгээ түмний онигоо болгох уу яахуу? зүгээр л тэр хүнээс хариугаа авмаар байна