Өнөөдөр Баруун зүгийн нутаг болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, Говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. 
 

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч өдөртөө 17-19 градус хүйтэн байна.