Би өөртөө тохиолдсон зүйлээ бичиж байна. Жил гаруй өмнө нэг залуу араас минь гүйж гүйж үерхсэн юм. Гэтэл оны өмнөхөн би жирэмсэн болоод үүнийгээ хэлтэл авахуул гэсэн. Би эмэгтэй хүн анхны хүүхдээ авахуулахгүй гээд өөрийнхөөрөө зүтгэсэн юм. Тэгсэн өнөөдөр эхнэр нь гээд хүүхэн ирээд намайг янхан энэ тээрээ гээд баахан муу үгээр харааж байгаад явлаа. Хүүхэд чинь гарвал бүтэхгүй гэнэ үү муухай хүмүүс юм аа би тэдэнд хор хүргэж гэм хийгээгүй надаа эхнэртэй  гэж ч хэлээгүй. Өнөөдрийг хүртэл би ганцаараа хүүхдээ гаргаад өсгөнө амьдралд болохгүй зүйл тохиолдлоо алдлаа хүнд хүн илүүдэхгүй л гэж сэтгэсэн бодсон. Анхнаасаа эхнэртэй гэдгийн мэдсэн бол хүүхдээ өөрийнхөө биеэ бодоод юу гэж ингэж суухав. Жил гаран гүйсэн болохоор хэн ч эхнэртэй гэж сэтгэхгүй бодоогүй ш дээ. Тэгээд энэ хугацаанд тэр эхнэр нь хаа ч байж байгаад гарч ирдэг байна . Намайг жирэмсэн болохоос өмнө гараад ирэхгүй. Одоо төрөх дөхсөн тогоо шиг гэдэстэй байж байхад ингэж доромжлоод яваад байдаг ямар лойчсон эр хүн бэ? надаа сэтгэлийн тэнхээ хүүхдээ төрүүлэх хүч хайрлаач үнэхээр их ганцаардаж байна.