Археологи судлаачдын үзэж байгаагаар бидний хэрэглэж байгаа тавилга нь МЭӨ 3 зуунаас үүсэлтэй. Хамгийн анхны тавилгыг Грекийн фараоны булшнаас гаргаж авсан гэж үздэг бөгөөд, булшнаас тухайн үеийн Египеmийн удирдагч хүмүүсийн хэрэглэж байсан ор, сандал, ширээ зэрэг эд зүйлийг гаргаж авсан байна. Тэртээ хэдэн зуун жилийн өмнө тэдгээр хүмүүс өөрийн эд зүйлийг авдарт хадгалаж сандал ширээ ашигладаг байсан ба, эд зүйлсийг тухайн үед ховор үнэтэйд тооцогдох зааны яс болон үнэтэй модоор хийдэг байсан байна.

Харин хамгийн анхны зөөлөн тавилга XII зууны дундуур гарч ирсэн ба, тухайн үед малын үс ноос ашиглан буйдан сандал зэргийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Эдгээр тансаг тавилгуудыг тухайн үеийн дээдсүүд хэрэглэж байсан бөгөөд жирийн ард иргэд ямар нэгэн чимэг маяггүй энгийн хэрэглээний тавилга хэрэглэсээр иржээ. Гэсэн хэдий ч тухайн цаг үеийн тавилгууд маш бат бөх бөгөөд нэг үеээр ч хэрэглээд эвдэрдэггүй байсан байна.

Тавилганд ямар нэгэн загвар өнгө будгийг нэмж өгсөн орон бол мэдээж Франц. Энэ орны хүмүүс тавилгыг үнэтэй торго, даавуу, хонины арьсаар бүрж бүр хунгийн өдөөр чимдэг байсан байна. Тухайн үеийн тавилга үйлдвэрлэгчид ч гэсэн багагүй орлогтой нэгэн байсан ба, баян ядуу хэн ч байсан тавилга хэрэгтэй тул нэлээдгүй орлого олдог байжээ.

Он цаг өнгөрөх тусам тавилгын хийц, түүхий эд материал, хэрэглээнд нэлээдгүй өөрчлөлт орсон бөгөөд одоогийн бидний хэрэглэгж байгаа тавилга хүртэл хөгжин ирсэн байна. XX зуунд төмөр болон химийн салбарт хөгжил гарч энэ нь тавилга үйлдвэрлэгчид материалын өргөн сонголттой болсон юм. 70-80 оны үед хүмүүс нүсэр улаан хүрэн модон тавилгыг илүүд үздэг байсан бол сүүлийн жилүүдэд энгийн тал руугаа тавилгын чиг хандлага хөгжсөөр ирсэн байна.

Одоо цаг үед тавилга нэлээдгүй сонголттой болсон бөгөөд хэрэглэгч өөрийн хүссэн загварын тавилгыг хийлгэж авах боломжтой болсон байна.

Бид танд Вертул компаний худалдаанд байгаа Италийн DOIMO брендийн албан тасалгааны тавилгыг санал болгож байна.

Энэ аравдугаар сард бид худалдан авагчиддаа 20%-ийн хямдралаар бэлэг барьж байна. Мөн та худалдан авалтынхаа үнийн дүнгийн 10%-д салбартаа тэргүүлэгчдийн нэг PC mall компьютер, гар утас, цахилгаан барааны сүлжээ их дэлгүүрээс бараа сонгон авах эрхийн бичгийг олгож байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, PC mall дэлгүүрийн 3-р давхар.

/Хүнсний 4-р дэлгүүрийн ард/

Лавлах утас: 7711-3535, 9903-7487