Би гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэй. Энд ирээд 3 жил гаруй болж байна. Их сургуульд сурч байсан ангийн  маань залуу энд бас ажилладаг. Би ч эхэндээ сургуульд сурах гэж ирсэн юм л даа. Тэгтэл мөнгөний хэрэгцээ гэж өндөр тэгээд хичээлийнхээ хажуугаар ажил хийж хоолоо залгуулна. Тэгж яваад тэр залуутай уулзаж учирдаг боллоо. Нэг жилийн өмнө дотно харилцаанд санаандгүй байж байгаад орчихсон тэрнээс хойш уулздаг болсон юм. Одоо хоёулаа хамт амьдарч байгаа намайг ажлаа хийхээ боль би чамайг цалингаараа тэжээж дөнгөнө гээд л болиулсан хүн гэнэт ааш нь хувирч өөрөө алжаа хийж мөнгөө ол гээд уурлаад байх юм. Ярилцаж байгаад учраа олох гээд тэгээд өмнө нь би ийм байдалд орж байгаагүй болохоор туршлага бас хүний аяыг олох талаар маруухан нэгэн. Надаа зөвлөөч яаж харилцвал эвээ зөв олох бол???