Үнэхээр яахаа мэлэхгүй, уйлахаас өөр яаж ч чадахгүй хүнд байна. Эрчүүдийн хууратын талаар сонсож л байсан. Гэхдээ миний  итгэж явсан нөхөр маань намайг хуурна чинээ санасангүй. Нөхөр бид хоёр хамт амьдраад таван жил болж байна.  Хүүхэдтэй болох тохиромжтой цаг нь болоогүй байсан болохоор  жирэмснээс хамгаалдаг байсан.  

Гэхдээ алийн болгон хамгалаах вэ? Гээд хамгаалахаа больсон дороо л жирэмсэн болсон. Би одоо найман сартай жирэмсэн. Хамгийн балиар нь нөхөр надтай суухаасаа өмнө нэг хүүхэнтэй явдаг байсан юм байна. тэгсэн хэрнэ надтай давхар явдаг болоод хамт амьдарсаар өнөөдрийг хүрчээ. тэр хүүхэн нь одоо жирэмсэн. Надтай ойролцоо төрөх юм шиг байна. үе үе томилолтоор хөдөө явлаа, оройтно гээд байдаг нь ийм л учиртай байж.  

Тэр нууц амрагтайгаа болохоор ажлынхаа Фэйсбүүкээр харьцдаг, өөрийнхөө фэйсээр бол огт харьцдаггүй, бүүр найз ч биш юм билээ.  цаадах нь сална гэхээр манай хүн салахгүй гэдэг. Нийлнэ гэхээр жирэмсэн надаар бамбай хийдэг юм байна.  

Нөхрийнхөө  ажил дээр хоол авч очих үедээ энэ тухай мэдлээ. Нөхөр үе үе оройтдог. Би эрт тарсан үедээ хаа  нэг хоол аваачиж өгдөг юм.  Намайг очиход байхгүй байсан болохоор  өрөөнд нь  хүлээж суухдаа мэдлээ.  Яахаа мэдэхгүй нөхрийг ирэхээс нь өмнө хоолыг нь ширээн дээр нь үлдээгээд харьчихсан. Одоо хүртэл нүдэндээ итгэж чадахгүй уйлаад сууж байна.

Намайг хуурна, цаадах нь бас жирэмсэн. Тэрнээээ салж чадахгүй байна гэхээр би илүү ч юм шиг. Удахгүй төрөх үр минь эцэггүй өсөх үү? Тэр хүүхнийх нь хүүхэд эцэггүй өсөх үү?