Надад та бүхний зөвлөгөө хэрэгтэй байнаа. Би яг ёстойг минь хэлээд өгөөч. Нөхөр бид хоёр ханилаад таван жил болж байна.

Хоёр сайхан хүүхэдтэй. Тэгээд нөхөр маань удахгүй гадагшаа гадагшаа 3 жилээр явах гэж байгаа юм. Энэ бол надад үнэхээр аймшигтай санагдаа л байгаа, нойр ч хүрэхээ болиод байгаа. Нөхөр маань маш сайн хүн. Надад халамжтай, хоёр хүүхэддээ  бас амь. Хаана л цаг байна гэртээ л байдаг мундаг хүн. Нөхөр маань явахаас өөр аргагүй болоод явж байгаа юмаа.  Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд. Гадуур янз бүрийн л юм сонсогдох юм. Тэндээ өөр хүнтэй болдог, тэндээ үлддэг гээд орой бүр элдэв юм бодож, хааяа уйлах боллоо.

Би яг яах вэ? Өөрөө болохоор та 3ынхаа төлөө л явж байгаа.Миний хань тийм юман дээр санаа зовох хэрэггүй гээд л байгаа.  Гэсэн ч би айж байна.  Баахан юм биччихлээ. Уншаад зөвлөгөө өгсөн хүмүүстээ баярлалаа. Бас нөхөр нь гадаадад ажил хийдэг хүмүүс байвал зөвлөгөө өгөөрэй.