Нийслэлийн иргэний танхимд  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал үргэлжилж байна.  Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэхээр чуулсан.  Мөн  Монголын сэтгүүлчдийн  эвлэлийн  удирдах бүрэлдэхүүнийг сонгоно. Тэгвэл яг одоо  МСЭ-ийн ерөнхийлөгчөө сонгохооор санал хуралт эхэллээ.

Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүний суудлын төлөө дөрвөн хүний нэр дэвшлээ. Орон нутгаас н.Шаравдорж, МУСГЗ Б,Галаарид улиран нэр дэвшиж байна. Мөн МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Масс агентлагийн захирал Ч.Даваабаяр нарын төлөө саналаа өгөх юм.