Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Эгь-Үүрийн голын хөндийгөөр 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.