Сайн байна уу? би эрчүүдээс асуулт асуумаар байна.  Би найз залуутайгаа үерхээд жил гаран болж байгаа. Хүүхэд хүсдэг ч гэсэн жилийн дараа л хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан.  Тэгсэн  намайг жирэмсэн боллоо гэсэн чинь авхуул, ингэнэ гэж яриагүй гээд байх юм. Би бол хүүхэд авхуулмааргүй байна. Эмчийн хяналтандаа орсон чинь эхний хэдэн сар хэвтрийн дэглэм барь гэнээ. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Тэрийг найз залуу мэдэж байж ирэхгүй байна.  

Ер нь жирэмсэн болсноос хойш огт уулзаагүй.  Хэрэлдэж, би л хэлэх хэлэхгүй муухай үгээр баахан дайрч, доромжилсон.  Хүүхдээ гаргалаа гэхэд би хүний гар хараад байхааргүй өсгөж чадна л даа. Гэхдээ эрчүүд яагаад жирэмсэн гэхэд ингэдэг юм бэ? жирэмсэн над дэр эргэж ирэх болов уу?  Ядаж хэвтэрт байгааг нь бодоод эргээд ирж болохгйү юм байх даа