Би багаасаа төрсөн эцгээ мэдэхгүй өссөн. Одоо учир мэдэж ухаан суусан. Намайг дунд сургуульд байхад ээж маань өөр хүнтэй сууж ах бид 2-ыг өвөө эмээ дээр үлдээсэн юм. Бага би бага байсан болохоор сайн учрыг ойлгохгүй ахыгаа дагаад л тэр хүнийг хааяа ирэхээр өөрийн төрсөн аавыгаа гэж бодож байсан. Харин 1 жилийн өмнө эмээ маань нас барж өвөө ганцаараа бид 2ыг сургууль төгсөж чадахгүй гээд ээжид өглөө. Тэгэхэд би сургуулиа төгсөх гэж байсан жил. Ах маань оюутан болчихсон байсан үе. Бид 2 ч яахав ээжийгээ дагаад тэднийд очсон. Харин тэр 2 нийлээд архи уугаад хэд хоногоор алга болчихдог. Хоолтой хоолгүй байсаар би их царай алдаж ах маань ч их сургуулийн оюутан гэж хэлэхээргүй өнгө алдаж их турсан. Өвөө нэг өдөр ирж биднийг хараад их уйлж байгаад явсан. Ээж ирээд биднийг сургаж чадахгүй та 2 сургуулиасаа гар гээд ах зөрүүдэлж уйлсаар одоо өөрөө хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгөө цуглуулж арай хийж төлбөрөө төлдөг. Би их сургуульд орсон төлбөр байхгүй гээд хасагдчихлаа. Ээжийн нөхөр нь намайг оролдох гээд байхаар нь ахдаа хэлцэн ах миний дүү хэн ч байхгүй үед өвөө дээр очоод байж байя ах нь удахгүй сургуулиа төгсөөд дүүгээ эндээс аваад явна аа гэдэг. Энэ жил хавар ах маань сургуулиа төгсөнө. Би харин тэр болтол энэ муухай хүнээс өөрийгөө яаж хамгаалж байх вэ?