2015 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 2015оны 02 дугаар сарын 02-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга  шуурна.  Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгааршөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООРСолигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.