Монголын эрчүүд ийм болчихсон юм уу? Эсвэл би ийм тэнэгийг нь олоод авчих уу.Анх танилцахад ийм залуу байгаагүй юм. Багаа өмсчихсөн байж нэг гэрт ороод ирэхээр аашаа таниулж тараа таниулах юм аа. Би одоо 32-настай анхны хүүхдээ бусдыг бодвол арай л оройтож төрүүлсэн. Охин маань одоо 1 ой гарантай дөнгөж мөлхөж яваа. Хүүхдээ хараад бусдын л адил нэг нь ажлаа хийгээд нэг нь гэртээ. Гэтэл нөхрийн ааш хаврын тэнгэр шиг өдөрт хэдэн янз болж хувирахын хааяа даа би ч эр хүн байж яасан лайтай юм бэ гээд хэлчихээр архи дарс уугаад гадуур хоноод явчих юм. Яг л нөгөө солонгос кино шиг л юм болохын хааяа даа уйлж унжаад өсвөр нас нь дууссан л байлтай. Заримдаа салья барья гэхийн хааяа даа хайртай дуртай гээд л чухам байх юм. Ийм олон ааш гаргадаг өдий насны эр хүн та нарт дотор байна уу? бас эмэгтэйчүүдээ та хэдийн маань нөхрүүд яадаг вэ? Манай нөхөр надаас 1 насаар л дүү.