"Магнай трейд"-ийн шатахуун түгээх станцад энэ сарын 03-ны өдөр үл таних этгээдүүд халджээ. Тэд 4.8 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан.  

Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж илрүүлжээ. Эл хэргийг 30-32 насны гурван залуу үйлдсэн болохыг баримтаар тогтоон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.