Өнгөрсөн нэгдүгээр сард дуучин Г.Бадамцэцэг тоглолтын товоо зарлан олон нийтэд тасалбараа худалдаанд гаргаж эхэлсэн. Гэвч тоглолт цуцлагдаж зарагдсан тасалбарыг буцаалт хийсэн юм. Яагаад тоглолт цуцлагдасан талаар дуучин бүсгүй маань хариу тайлбар хийгээгүй.

Тэгвэл тэрбээр "Сайн байцгаана уу? Та бүхнээсээ хүлцэл өчиж нэгэн тайлбарыг зайлшгүй хийх нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн сарын 30ны өдөр миний тоглолт болох байсан боловч эрүүл мэндийн байдлаас болж тоглолтоо хойшлуулахад хүрсэн. Уушигны хатгаатай байна хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн оношоор дүүргийн эмнэлэг зорин очтол байдал эсэргээрээ эргэж бүр уушигны хавдартай болж хувирсан. Хүн өөрийн биеэ дээрээ тийм зүйл мэдрэх үнэхээр хүнд байдаг юм билээ. Тийм хүнд мэдээ сонссон би гэдэг хүн барьсан тавьсанаа ч мэдэхгүй болтлоо шооконд орж нэг л мэдэхэд машин дотороо уйлаад сууж байлаа. Сэтгэл дагаад ч тэрүү хэд хоног хамраас цус гарч тогтохгүй зовоосон. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ яаж ийм хүнд байдалтай тоглолт хийх вэ дээ, зарагдсан тасалбараа буцаан татаж биеэ дээрдэхээр тоглолтоо хийх шийдвэр гаргасан. Хэд хоног гэр бүлийнхэн болоод миний хувьд сэтгэл санааны гүн хямралын байдалтай байсан даа. Яагаад би л ингэж муу өвчин болгоныг түүж өвддөг юм болоо гэсэн бодол толгойноос салхаа байж нарийн шинжилгээ өгөхөөс зайлс хийж чимээгүй байсаар дуусхаар шийдсэн байлаа. Харин ээжийнхээ сэтгэлийг бодож дуртай дургүй шинжилгээнүүдээ өгч нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд хавдаргүй байна гэсэн хариуг сонссон. Миний хувьд гэр бүлийн минь хувьд ёстой л тэнгэр цэлмээд явчих шиг болсон. Хариуцлаггүй эмчийн ташаа онош төлөвлөсөн ажлыг минь бүгдийг нь нураасан даа. Манай зарим эмч нар мэдлэг муутай байж болно гэхдээ л хариуцлагатай байх хэрэгтэй хүний амь нас эрүүл мэнд сэтгэл санааг хариуцахдаа болгоомжтой хандаасай гэж хүсье. Миний хувьд тэр буруу оношноос болж цаг зав, мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохироол үлдлээ дээ... Мөн тоглолтонд хүрэлцэн ирэх гэж байсан олон хүний итгэл..." хэмээн өөрийн албан ёсны тайлбарыг хийлээ. 

Д.Ана