Өнөө өглөөнөөсөө эхлэн энэ хүүгийн зураг цахим ертөнцөд цацагдав. Бяцхан жаал өөртөө томдсон гутал, баантажнаас өөр зүйлгүй хоёр жоохон гараараа нүүрээ даран мэгшин уйлж явна. Хаа хүрэх гэж, хэнд ингэтлээ гомдон өвлийн дэн хүйтэнд алхаж байгааг хараад элэг өөрийн эрхгүй эмтэрч, дотор харанхуйлж байна. 

Гадаа хасах 12 хэмийн хүйтэн байгаа энэ үед нүцгэн явах нь бүү хэл хүмүүс малгайгаа өмссөн, ороолтоо зүүсэн хүн таарч буй гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз. 

Харин энэхүү гэрэл зургийг хэн, хаана дарсан нь тодорхой одоог хүртэл тодорхой бус байгаа юм. Хөөрхий хүүгийн зургийг дарж байхынхаа оронд хүүд тусалж ядаж холбогдох газар нь хүргээд өгчихөж чадахгүй юм аа гэхэд цагдаагийн байгууллагад хүүхэд оллоо гээд аваачаад өгчих сэтгэл гарсангүй бололтой. 

Бид ийм болтлоо хүн чанараа гээж, хөхөө өвлийн хүйтэнд жоохон үрийг нүцгэн гаргаж, замд таарсан нэг нь зургийг нь авч шуугиан дэгдээж байх ч гэж дээ...