Олон сайхан бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон дуучин Анугийн урлагийн замнал тийм ч урт, дардан байгаагүй ээ. Эхэндээ алаг эрээн хувцаслалтаараа олонд танигдсан ч өдгөө намба сууж эгэл хэрнээ ихэмсэг имижтэй ээж болсон. 

Хэдий олны өмнө дуулж тайзан дээр гараад байхаа больж буйгаа мэдэгдсэн ч үе үехэн тайзнаа гарах болжээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит уулзалтанд ирж ая дуугаа өргөлөө хэмээн Дуучин Ану цахим найзууддаа дуулгалаа. Эмэгтэйчүүдтэйгээ хэзээд ойр байх болно гэдгээ хэллээ.

Д.Ана