Босоо хөх Монгол ТББ, Дэлхийн Монгол ногоон нэгдэл хөдөлгөөн хамтран хэдхэн өнгөрөгч долоо хоногт "Ноён уулаа аваръя" жагсаалыг зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Их Чингисийн талбайд дахин жагсаал зохион байгуулж байна. Энэхүү жагсаалаар 20 гаруй бөө зан үйл хийж эхэллээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа юм.