Энэ нийгэмд ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу? Би 2 хүүхдийн ээж хүн гэтэл нөхөр маань жоохон охин дагаад хүүхдүүдээ хаяад явчихлаа. Ажлын төлөө гэж явсаар хамаг сайхан зүйлсээ алдсан эмэгтэйг голж өөрийг сонгож байгаа бололтой. Залуу халуу насандаа би ийм ч байгаагүй юм. Цагтаа эрчүүдийг хуйлруулж явсан эмэгтэй харин нөхөрт гараад хоёр хүүхэд нөхрөө тэжээхийн тулд өөрийгөө тордох цаггүй явсан нь энэ салалтын буруутан болж байна. Одоо нэгэнт яваад өгсөн хүнийг яалтай билээ. Гэхдээ эмэгтэйчүүд минь өөрийгөө л хайрлаж өөртөө цаг гаргаж байгаарай.