Би 25 настай жирийн л нэг эмэгтэй.  Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа шархалсан нэгэн.  Би сургуулиа төгсөөд л ажилд орж ажлынхаа залуутай гурван жил үерхсэн.  Ханилж суух, хамт амьдрах талаар ярьж байгаагүй ч гэсэн сууна гэдэгтээ итгэлтэй байсан.  Даанч ажлаасаа гарснаас хойш  бидний уулзах нь багассан.  Бас хөндийрсөн.  Би ажлаасаа гараад одоо дөрвөн сар болж байна. Бараг  найз залуутайгаа 10 хоногт 1уулзуул их юм болох болсон.   

 Түрүүчийн  нэг дэхь өдөр найз залуугаа баярлуулах гээд гэрт нь очсон. Тэгээд л надтай уулзахгүй байсан учрыг нь ойлгосон.    Нэг хүүхэнтэй хамт амьдрах дээрээ тулсан юм шиг байна лээ. Тэр хүүхэнтэй нь олон юм яриагүй найз залуудаа аз жаргал хүсье сайхан амьдраарай гэснээс өөр юу ч хэлж чадаагүй.  

Найз залуу болохоор тасраад танихгүй хүүхэн гэртээ аваачсан байсан, чамайг алдмааргүй байна гэж хэлж уучлалт гуйж байгаа ч тэр хүнийг уучилж чадахгүй гомдсон хэвээрээ байна. Би бол үхтэлээ санаж гомдож байна. Найз залуугаа нүдээ аниад нэг удаа уучлаад үзэх үү? Эсвэл дахиад хуурах болов уу? яах бол санаж байгаа ч очиж чадахгүй, өөр рүүгээ ирүүлж чадахгүй ийм ойлгомжгүй бүрхэг байдлыг үзэн ядаж байна.