Би найз залуутайгаа үерхээд жил илүү болж байна.  Энэ жилийн Валентин бидний 2 дахь Валтентин байхгүй юу.  Тэгээд би энэ жил бүүр аягүй сэтгэл гаргаж баахан юм бэлдээд байхад  10 жилийнхээ 2 найзтай уулзаж байна гээд дуусаад залгая гэсийн тэгсэн байхгүй.  Залгахаар аваагүй. Би бүүр найзуудаасаа зугтан зугтан бэлдснийг ч хэлэх үү уур хүрээд яг багтарлаа.  

Би найз залуудаа зориулаад шоколад хайлуулаад, буудлын өрөө захиалаад тэндээ лаа сарнайн дэлбээ бэлдсэн.  Гүзээлзгэнэ сарнайн хэлбэртэй зүсэж бэлдсэн. Өөрөө хүртэл хоол  хийгээд, сарнай өгөх гээд бүгдийг нь өөрийнхөө хэмжээнд  хангалттай сайхан бэлдсэн юм. Илүүдээ гарсан мөнгөтэй биш хүн сэтгэл гарган бэлдэж байхад  найзтайгаа уулзаж байна гээд зугтчихсан өөдгүй.

Би уур хүрээд залгахаар нь аваагүй,  смс бичихээр нь хариу өгөөгүй.  Яаж ч бодсон Валентинаар тасарна эгж байхгүй биз дээ. Ард нь бүхэл бүтэн хүн хүлээж байгааг мэдмээр л юм.  тэгсэн одоо өнөөдөр нөхөж тэмдэглье гэнээ. Уучлах уу байх уу?