Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо.

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал нь 2000 гаруй жилийн түүхтэй Сумогийн дээд амжилтыг эвдэж 33 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг авсан билээ.

М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол, тэмдэг болон Сүхбаатарын одонгоор давхар шагнав.

Яг одоо Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдаж буй, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртсэнд нь хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа амжилттай болж байна.

talbaaa