Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.
Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Öас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.