Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 17-22 градус, говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 869гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.