Жил бүрийн 6 сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан манай урлаг соёлынхон энхрий бяцхан үрсээ баярлуулахаар олон гайхалтай тоглолтуудаа толилуулж байгаа аж. Бид та бүхэндээ хүүхдийн баярын өдөр тоглогдох тоглолтуудын дэлгэрэнгүй хуваарийг нэгтгэн хүргэж байна. Өөрсдийн цаг зав, сонирхолдоо нийцүүлэн дараах тоглолтуудаас сонгон алдрай бяцхан үрсээ баярлуулаарай.

  1. 5-р сарын 31, 6-р сарын 1,2-ны өдрүүдэд Мөрөөдлийн театрын авъяаслаг жүжигчид "Динза, Цондоолой ба харь гарагийнхан" тоглолтооТусгаар тогтнолын ордонд тоглоно.Билетээ: 70116117, 99770707, 99049143, 99016154 дугаараар захиалаарай
     
  2. 5 сарын 31-ээс 6-р сарын 3-ыг хүртэл “Шинэ цирк” төвөөс Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн сургуультай амьтдыг жүжигчдийнх нь хамт урин “Хөрш гурав” тоглолт хийж байгаа билээ. Билетийн хувьд хүүхэд /0-4 наснаас дээш/-10.000₮, том хүн-15.000₮, VIP суудал-30.000₮ бөгөөд циркийн кассаар болон “Ачлал” их дэлгүүрийн урд байрлах явуулын кассаар худалдаалж байна.
  3. 5 сарын 31-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 12:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
  4. 5 сарын 31-нд  монголын хошин урлагийн “Маск” продакшы “Буратино” хүүхдийн драмын жүжиг МҮЭСТО-нд 16:00 цагаас тоглоно
     
  5. 5 сарын 31-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу” хэмээх  бие даасан тоглолтоо 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.
     
  6. 5 сарын 31-нд монголын хошин урлагийн “Маск” продакшы “Зун цаг сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 19:00 цагаас тоглоно
  1. 6-р сарын 1,2-нд Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд түүний гайхамшигт тоглолт 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно.
     
  2. 6 сарын 1-нд Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг “Алтанцэцэг” 3D тоглолтоо соёлын төв өргөөнд 19 цагаас ганцхан удаа тоглоно. Билетын Үнэ : 30,000 төг, 60,000 төг, 100,000 төг.
     
  3. 6 сарын 1-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 14:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
     
  4. 6 сарын 1-нд Оросын шинэ үеийн хүүхэлдэйн киноны алдарт баатрууд болох Маша охин, Миша баавгай хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр, хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд 11.00, 13.00, 15.00 цагуудад болох гэж байна. Тоглолтын тасалбарыг та 9924 2234, 9912 2795, 9636 4448 дугаараар болон 1617 дугаарт захиалан хүргэлтээр авч болох юм байна.
     
  5. 6-р сарын 1-нд “Шидэт торх”  продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл болох “Шидэт торхны бэлэг” тоглолтоо хүүхдийн баяраар үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Тоглолт МҮЭСТО-нд болно.
     
  6. 6 сарын 1-нд  Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжиг 13.00, 16.00 цагуудаас тоглогдоно.  Харин  зургадугаар  сарын 1-ний  10.00-12.00 цагт Хүүхэлдэйн театрынхан нийслэл хотын баруун цэг болох Таваншараас 3, 4 дүгээр хороолол, баруун дөрвөн  зам, төв талбай, зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар  хүүхэлдэйн парад зохион байгуулж, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Уг арга хэмжээнд “Хаммер” клубынхан оролцоно.
  1. 6 сарын 1-нд  Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах “Сонгодог үдэш” тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид толилуулна.
  1. 6 сарын 1-нд  монголын хошин урлагийн “Маск” продакшы “Зун цаг сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 19:00 цагаас тоглоно
     
  2. 6 сарын 2-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 10:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
  1. 6 сарын 2-нд бяцхан үрсдээ зориулан "Цэнхэр нүдэн бүсгүй" балетын тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид
     
  2. 6-р сарын 3-нд Эмчийн буруутай үйлдлээс болж таван жилийн туршид хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт 17:00 цагаас UB palace-т болно.