Сайн байна уу? Би нөхөртэйгөө хамт амьдраад 7 сар л болох гэж байна. Гэсэн ч миний нөхөр надад хайргүй юм шиг байгаад байхын яах ёстой вэ? Нэг их халамж тавьдаггүй.

Тэгсэн мөртлөө байнга надаас халамж шаардана. Хааяа гар хүрнэ. Гэхдээ согтуудаа биш бүр эрүүлдээ. Салах гэж үзсэн ч чадаагүй ээ. Би өөрөө буцаад л ирсэн. Өөрөө бол надад үнэхээр хайртай чамгүйгээр амьдарч чадахгүй. Дахиж чамдаа гар хүрэхгүй гэдэг. Мөн сексийн тал дээрч тийм сайн биш байгаа. Залуу хосууд гэхэд ер нь идэвхитэй биш. Бараг дандаа л би эхлүүлдэг. Надад нэг л дургүй, намайг нэг их хүсдэггүй юм шиг л санагддаг. Намайг хүсээд секс хийе гэхээр "Өөрөө дээр гарч хөдлөөд өөрөө тавь" гэж хэлдэг.

Надад тэр үг нь ямар муухай сонсогддог гээч. Би жаахан таргалсан ч гэсэн тэгтлээ муухай болчихоогүй, бас царай зүсний хувьд бол асуудалгүй. Гэтэл яг яагаад вэ? Би аль чадахаараа халамжтай байх гэж хичээдэг. Хоол унд хийх, хувцас хэрэглэлийг нь угаах, гэр орноо цэвэрлэх гээд бүгдийг нь л хийж байна. Би яах ёстой вэ? Энэ хүнээс салах уу?

Эсвэл өөрчлөгдөхийг нь хүлээх үү? Би уг нь салсан ч гэсэн өөрийгөө авчихаж чадна л даа. Яахав хэтэрхий их хайртай болохоор мартах гэж жоохон удах л байх. Яах вэ?