Эрчүүд ийм өөдгүй юм уу? Би одоо 27 настай эмэгтэй хувиараа ажил эрхэлдэг. Миний амьдралд яагаад ийм эрчүүд таараад байна аа . Оюутан байхдаа нэг залуутай үерхэж байтал тэр нэг хүүхэнтэй явалдаад тэр нь хүүхдийн гаргасан. Би ч хүүхэд өнчрүүлээд яахав гээд ганц бие дээрээ холдоё гээд салсан.

Тэрнээс хойш зүрхээ шархлуулж өөрийгөө зовоохгүй гэж бодоод ганцаараа явсаар өнгөрсөн жилээс нэг залууг гүйгээд байхаар нь уулзаж байлаа. Гэхдээ айхтар тэгж хамтдаа амьдраагүй хааяадаа уулзана хамт хонож гадуур юм хум үздэг байсан юм. Тэгээд саяхан манай эгч бэлгэнд утасны дугаар өгсөн юм тэр нь их гоё дугаар байхаар нь барья гэж шийдчихээд өчигдөр солиод нөгөөдөхдөө хэлэх гээд залгатал "Цэцгээ жоохон хүлээж байгаарай хайр нь яг одоо гэрээсээ гарч байна аа ажлынхаа хүний утсаар ярьж байгаа юм уу гэдэг" байгаа би ч хэлэх үг олдоогүй тасалсан. Тэгээд нэлээн байж байгаад өөрийнхөө дугаарыг хийж байгаад залгатал "би гадуур ажил ихтэй явж байна. Дараа наад ажлыг чинь ярья" гээд утсаа шууд өөр үг хэлүүлэлгүй тасалсан. Өмнө нь бас намайг хааяа даа залгахаар ажилтай байна эргээд залгая гээд тасалдаг байсан би ч юм бодолгүй их ажилтай байна л гэж боддог байсан юм гэтэл өөр хүүхэнтэй байж давхар надтай явж байгаа гэдгийг нь мэдлээ. Өөдгүй амьтнаас шууд харилцаагаа таслах уу. Тэр хүүхэнд нь хэлэхүү бас?