"Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхлэж байсан дуучин бол Ч.Цэлмүүн билээ. Тэрээр тайзнаас нэлээд холдож  дэлгэцийн уран бүтээлд хүч үзсэнээр , “Зүрхэнд гэрэлтэх од” “Ээжийн дайсан” хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан чадварлаг  бүсгүй.

Хамгийн сүүлд тэрээр “Гэрлийн улирал” нэртэй цомгоо гаргаснаар дахин дуулахгүй гэдэг ам өчиг өгч байсан удаатай. Эгэл жирийн амьдралыг илүүд үздэг хэмээн ярих дуртай дуучин Ч.Цэлмүүн айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болоод удаагүй байгаа.

Ямартаа ч урлагаас нэг хэсэг холдсон түүнийг дахин хүүхэдтэй болох гэж байгаа талаар шар мэдээлэл тарсан ч өөрөө үүнийг үгүйсгэж байсан. Ингээд нам тайван амьдралыг эрхэмлэн нам жим байгаа түүний хувийн фотог хүргэж байна