Би 3 жил үерхсэн бүсгүйгэсээ салаад удаагүй байхдаа найзтайгаа дотно харьцаанд орсон.  Уг хүн нь сайн хүн, чадалтай эмэгтэй лдээ. Намайг яаж тоосон юм бэ гэмээр хэн ч хэзээ ч халдаж чадахааргүй хүчтэй, салбартаа үнэлэгдсэн эмэгтэй. Хүнийг хайрлаж, халамжилж, хүндэлж, үзэн ядаж, хэн ч биш болгож, эрчүүдийг зүгээр зугаа болгож чаддаг айхтар эмэгтэй юм байна.  

Ер нь 30 хүрч байгаа эмэгтэйчүүд ийм л айхтар юм байна.  Надтай 4  сар үерхэхдээ чухам л сайн, салж хагацахааргүй байсан. Намайг эксээ мартаж чадахгүй, хааяа бичиж байгааг мэдэд анх уурлаж байсан. Тэрнээс хойш намайг хардаж,  би мөчөөгөө өгөхгүй гэж хичээсэн. Хэн хэнд нь хэцүү байсан болохоор тохиролцоод  салсан. Гэхдээ хэн хэн нь эргэж нийлэх санал гаргаж, сайндаж, муудаж явсан.  2-3 ч удаа салсан байхаа.  

Гэхдээ тэр эмэгтэй үнэхээр надаар наадаж байна. Сар шинээр санаад залгаж байхад яасан гэх юм, бас салаад хэр удсан гэж өөр хүнтэй уулзаж чухам тэврэлдэж зургаа авхуулж чадаж байнаа.  Би үгээр хэлээгүй ч гэсэн  үйлдлээрээ сайн гэдгээ илэрхийлж л байсан.  Байгаа байдал нь цаанаа хөндий болчихсон байсан. Эмэгтэйчүүд үнэнч гэдэг шаал худлаа юм байна.  

Эвдрээгүй жоохон хүүхэд л сонгож хайрлах ёстой юм байна.