Заримдаа эрэгтэй хүн сэтгэлдээ юу бодож явдгийг ойлгоход хэцүү байдаг. Иймээс тэр хүнд та таалагдаж байна уу гэдэгтээ эргэлзэж итгэлгүй болох явдал байдаг.  Та түүнээс өөртөө хандах хандлагыг ойлгож чадахгүй байгаа бол та нарын харилцаанд дараах 10 шинж тэмдэг байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Ингэснээр энэ харилцаа үнэн байна уу, эсвэл тэр танаар тоглоод байна уу гэдгийг мэдэхэд дөхөм болох болно.

 

10. Таны тухай хэн нэгэнд ярьсан.

Та үнэхээр түүнд их таалагдсан бол тэр танилууд болон  найз нарынхаа хэн нэгэнд  таны тухай ярьж болох юм. Хэрэв та түүний сэтгэлд  илүү их татагдсан бол тэр таны тухай таныг мэдэх танил, найз нөхдөөс чинь  асуусан байх магадлал их. Ялангуяа найз нөхдөөс чинь асуухдаа зөвхөн сониуч зангаар асуух мэт байдал гаргах ч, үнэн хэрэг дээрээ түүний асуултууд зүгээр нэг сонирхсон байдлаас өөр л байсан байгаа шүү дээ.  

 

9. Харц.

Өрөөний нөгөө  өнцөгт, таны эсрэг талд суусан ч тэр тань руу санаа бодлоо ойлгуулах гэж харсаар л байна. Түүний харц тогтохгүй, таны толгойноос хөл, хөлөөс толгой хүртэл харах (шүүмжилсэн байдлаар бус) боловч та нарын харц үе үехэн тулгарах болно. Ингэснээр түүний харцанд таныг сонирхсон байдал, мөн инээмсэглэлийг харна. Энэ нь Та түүнд хамаагүй бус, харин ч таалагдаж буйг илтгэх сайхан шинж тэмдэг юм. 

 

8. Түүнтэй ярилцах.

Харилцаа нь та хоёрын хоорондох романтик харилцааны хувьд боломж байгаа эсэхийг мэдэх маш чухал үзүүлэлт юм. Тиймээс түүнтэй ярилцах нь зөв. Шаардлагатай байх аваас, яриаг өөрөө эхлэх хэрэгтэй. Тэр тантай хангалттай ойрхон байвал таныг үнэхээр сонирхож байгаа эсэхийг асууж болно.  Тэр таны хэлснийг анхааралтай сонсох ба сүүлд нь таны асуултанд сэтгэлээсээ хариулна. Эсвэл та хэн нэгэнтэй уулздаг эсэхийг мэдэх гэж танд асуулт тавьж болох юм. Яагаад ингэж асуух болсон нь тэр чамтай уулзахыг хүсдэг. Учир нь ингэж асуулт тавьсан ч сэтгэлдээ сөрөг хариулт авахгүй юмсан гэж итгэж байгаа.

 

7. Янз бүрийн газарт тантай гэнэт тааралдах.

Тэр хааяа хаа нэгтээ тантай тааралдах нь санаандгүй бус, мэдээж та түүнд таалагддаг болсон  гэсэн үг юм. Яагаад гэвэл таныг мэдэх хүмүүсээс хаашаа очих, хаана байх дуртайг чинь мэдсэн тул л таараалдаад байгаа юм. Магадгүй тэр ч байтугай та юу хийх дуртайг ч  лавласан байгаа. Тэр таныг хараад улайх, ичих  болно. Мэдээж, энэ нь дөнгөж эхлэж буй шинэ  хайрын илэрхийлэл.

 

6. Та аз жаргалтай хүн үү?

Мэдээж та таалагдаж байгаа! Хэрэв “Би азтай жаргалтай хүн үү?”, “Таалагдахгүй байгаа бол яах ёстой вэ?” гэж та гунигтай, сэтгэлээр унасан байгаа бол одоо өөртэйгөө ажиллах цаг болжээ. Өөрийнхөө гадаад байдал, ирээдүй, чадвар, чадавхи, төлөвлөгөөгөө эргээд хараарай, бүгд эерэг байх ёстой! Өөрчлөгдөх хэцүү ч,  хэрэв  өөрчлөлтүүд нь таны амьдралыг  илүү аз жаргалтай болгох юм бол, яагаад болохгүй гэж?

 

5. Тэр тантай олон удаа ярих.

Нэгэнт дурлалцсан бол та нар хоорондоо ярилцах хэрэгтэй. Энэ нь хайрын сайн шинж тэмдэг. Чимээгүй байна гэдэг - үхэл юм. Дарамттайгаар чимээгүй байхаас илүү муу зүйл гэж юу байх билээ. Дуугарахгүй, ярихгүй байх нь цаашдын харилцааг ч үгүй болгож мэднэ. Хэрэв эр хүн тантай илүү ойртож ярилцахыг оролдвол, тэр таны сонирхлыг татах гэж их ярих болно.

 

4. Тэр тантай холбоо барих гэж оролдох.

Эрэгтэйн харилцааг бий болгох нь маш олон арга зам байдаг. Хэрэв тэр тантай нийтлэг зүйлийг олж авахыг хичээж байгаа бол, энэ мэдээж тэр таныг сонирхож байна гэсэн үг юм. Та тэр хүнд таалагдсан тохиолдолд тэр тантай өөрийн сонирхол, түүнчлэн гэрийн тэжээмэл амьтдын тухай ч санал бодлоо хуваалцана. Энэ нь тантай харилцаа үүсгэх түүний арга юм. Хэдий чинээ их  зүйлийг та түүнтэй хамт хийнэ, тэр хэмжээгээр та хоёрын хооронд харилцаа холбоо сайн байна.

 

3. Тэр таныг хараад инээмсэглэх.

Хэрэв эрэгтэй хүн дурласан бол тэр таныг хараад үргэлж л инээмсэглэнэ. Энэ нь таны таалагдсаныг батлах бас нэгэн шинж тэмдэг юм. Инээмсэглэл нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга юм. Ичиж зовох хэрэггүй ээ!

 

2. Хэрэв эр хүн танд сэтгэлээ нээж нарийн нандин зүйлийнхээ тухай ярьж байвал.

Хэрэв эр хүн танд үнэхээр нарийн нандин зүйлийнхээ тухай ярьсан л бол тэр танд дурласан гэсэн үг. Учир нь зарим эрэгтэй хүмүүс ичимхий, нэрэлхүү зангаасаа болоод сэтгэлээ нээж, дотроо бодож санаж явдаг зүйлийнхээ тухай ярьж чаддаггүй. Ингэж ярих нь маш чухал бөгөөд тантай байхад ая тухтай байна гэдгээ ойлгуулах гэж оролдож байгаа нь тэр.

1. Тэр тантай аль болох хөгжилтэй байхыг хүснэ.

Хэрэв эр хүн эмэгтэй хүнд дурласан бол эмэгтэйдээ элдэв онигоо, шог яриа ярих тохиолдол байдаг. Магадгүй энэ нь эмэгтэйгээ инээлгэх түүний арга юм. Ийм байдал танд ч бас тохиолдож болох юм. Тэр таны хийсэн үйлдэл, ярьсан ямар нэг зүйлийн тухай шоглон  ярьж байсан ч  түүнд тантай хамт байхад хөгжилтэй, сайхан байгаагаа харуулж байна. Хэрвээ танд түүний энэ байдал хэмжээнээсээ хэтэрсэн мэт санагдвал түүнд энэ тухай аятайхан хэлэх хэрэгтэй.

 

Эрчүүд эмэгтэй хүнд дурласан тохиолдолд гаргаж болох зан байдлыг ойлгоход дээрхи 10 арга зам туслах болно гэдэгт найдаж байна.

 

www.owoman.ru  сайтаас орчуулсан Э.Эрдэнэцэцэг  Б.Осоржав