Танай сайтад анх удаагаа захидал илгээж байна. Би гадаад сургууль төгсч монголдоо ирээд 3 жил болж байна. Нэгэн хувийн томоохон байгууллагад ажилладаг. Ажлын хувьд гялалзаж яваа ч хувийн амьдралд маань нэгэн асуудал байна. сургуулиа төгсч ирээд нэгэн эмэгтэйтэй танилцаж хамтдаа амьдрах болсон бид 2-т дутагдах зүйл байгаагүй ч тэр маань манай аав ээжид таалагдаагүй нэг гэм нь их задгай талдаа хүмүүжил сул хүн байсан юм шиг байгаа юм. Худлаа их ярина би уучилж байсанч аав маань тэр занг тэсэлгүй хөөгөөд явуулсан. Эхэндээ надад хэцүү байсан ч миний хүүд хань болохгүй нэр хүндтэй айлын хүүхэд байж худлаа хэлдэг юмтай насыг барих юм болно гэж их ятгасан. Одоо харин нэгэн эмэгтэйд дурлачихаад өдөр шөнөгүй бодогдоод байна. Тэр нөхөргүй хүүхэдтэй. Би сэтгэлээ яаж зөвөөр хэлж нээх вэ? хамгийн гол нь тэр хүүхэдтэй болохоор гомдоож, буруугаар ойлгуулчих вий гэхээс их эмээж байна тэгээд л та нараас зөвлөгөө хүсч байна. Тэр эмэгтэй их даруухан ухаалаг эмэгтэй.