Би найз залуутайгаа үерхээд  зургаан сар болж байна. Намайг ажил ихтэй, дээрээс нь дан эрчүүдтэй ажилладаг болохоор байнга хардаад байдаг. Ажлын нэг хүнтэй хардаад  бид 2 бөөн хэрүүл болсон. Одоо холбоогүй  долоо хонож байна. өмнө нь муудалцсан ч гэсэн ингэж удаан муудаж байгаагүй юм. Салаад удаагүй байж энд тэнд шоудаж хүүхэн шуухантай зугаацаж яваа бололтой юм. тэгэхээр нь бүүр гомдоод байна.  Тэгэхээс тэгэх гэж би өөрөө найз залуугаа хардуулахаар  өөр хүнтэй зураг авхуулж гадуур орж гарвал яах бол?  Уучлалт гуйгаад ирэх болов уу?