Би 38-тай эмэгтэй. Та бүхэн энэ насны хүн юу яриад байна аа гэж асууж байдаг гэж ад үзэж магадгүй гэхдээ энэ амьдралдаа ахиж алдахыг хүсэхгүй байгаа болохоор л зөвлөгөө авахыг хүссэн юм. Одоогоос 10 иад жилийн өмнө ханьтай болж охинтой болсон. Охин маань дунд ангид сурдаг. Нөхөр үргэлжийн мөнх архи уудаг болсон эхэндээ ч "хань нь архинаас гарна аа хаяна л" гэдэг байсан. Харин одоо бүүр живсэн гэхэд болно миний үгийг ч тоохгүй сүүлдээ гэртээ ирэхгүй архидаж явдаг болсон. Би эмэгтэй хүнийхээ хувьд эр хүн дутагдсан бас эр хүний нөмөр нөлөөг хэрэгтэй болсон үед дэргэд байдггүй. Ингэж явсаар нэг уулздаг залуутай болж тэрний хайр халамжинд татагдаж эхэлсэн. Өөрийгөө буруу зүйл хийж байгаа гэж эхэндээ гэмшиж уйлж байсан харин тэр залуу одоо нэг гэртээ орж хамт амьдарья охиноо аваад ир гэх боллоо. Нөхөр маань хаа явдаг юм бол сураггүй болж байгаад саяхнаас гэртээ ирчихсэн одоо гэрээсээ гарахгүй хэрнээ ажлаасаа ирэхэд согтуу л байх юм. Би охиноо өөрийгөө бодох уу бас нөхрөө түүнийг сонгох уу гэдэг дээр маш их эргэлзэж эхэллээ. Та бүгд сэтгэлээсээ хэлээрэй баярлалаа.