Аргын тооллын: 2015 оны 2-р сарын 28 , Бямба гараг
    Билгийн тооллын: Шинийн 10. 8 цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
    Наран ургах/шингэх: 07:36 / 18:20
    Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
    Малын үс ноос хяргахад: Бурхан сахиус машид баясна
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.