Би их оройтож гэр бүлтэй болсон. Ганц хүүхэдтэй 30 нэлээн гарч яваа эр. Төрийн албан хаагч болохоор цалингаараа л сарын хоол хүнсээ аргацаах л юм. Харин эхнэр хувийн байгууллагад ажилладаг их завгүй байдаг ч амралт ихтай болохоор зохицоод л ажлаа амжуулдаг. Би ч тэр эхнэр ч тэр архи уучих гээд байдаг талтай. Анх бид 2 шоудаж яваад танилцсан. Тэдний аав ээж нь намайг архи уудаг тусдаа гарч чадахгүй байгаа гээд нэг их сайн биш. Нэг хэсэг сална гэж эхнэр баахан шуугиан дэгдээсэн. Харин би салахгүй гээд шүүх хурал дээр загнуулаад гарч байлаа. Шинэ жилийн дараахан манай ээжтэй муудалцсан бүүр зодсон. Тэр согтуу ирэхээрээ дэндээ хэрүүл гуйдаг юм. Би өөрөө уудаг болохоор юм хэлж чадахгүй байна гэхдээ бас ганц 2 удаа өөр хүүхэнтэй явалдаж байгаад баригдсан. Тэрнээс хойш юм ч хэлэх эрхгүй дарлуулж байна яаж энэ хүүхнээс салмаар байна. Юм   л бол орон гэргүй тусдаа гармаар байна гэхийн би цалин хүрэхгүй байгаа юм чинь яах ч билээ.