Дэлхийн зөн Монгол ОУ Байгууллагын 40 гаруй хүүхдийг “Аэромонголиа” компани өөрийн үйл ажиллагаатай танилцуулж, ирээдүйн залгамж халаа болсон бяцхан үрсийнхээ ирээдүйд чадварлаг онгоцны нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтнууд болох хүсэл мөрөөдлийг нь дэмжин мэргэжил тус бүрийн талаар манай компанийн ажилтнууд дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа.
Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа Аэромонголиа компанийн ах эгч нараас нь хүссэн мэргэжлээ эзэмшээд улс эх орондоо ихийг бүтээхийг хүсэн ерөөж гарын бэлгээ гардууллаа.

http://www.facebook.com/aeromongoliallc