Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит бөхийн барилдаан 2015 оны 03-р сарын 07-ны өдрийн 10 цагаас “Буянт-Ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулагдах юм.

   Ийнхүү өнөөдөр тус арга хэмжээний талаар түмэн олондоо мэдээлэл хүргэхээр Увс нутгийн удирдлагууд хэвлэлийн хурлаа хийж, нутгийн зон олондоо урилгаа хүргүүлсэн юм. Тус арга хэмжээнд Увс нутгаас төрөн гарсан үе үеийн алдартнууд уригдан оролцох бөгөөд урлаг спорт, улс төр, нийгэм олон нийтийн төлөөлөл болсон эрхэм хүмүүс оролцох юм. Ийнхүү төрөлх нутгийн ахан дүүс та бүхнийг мөн адил хүрэлцэн ирэхийг урьж байна.

   Жич: Урилга, хѳтѳлбѳрийг сумдын нутгийн зѳвлѳлѳѳс авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99110950, 91959091, 99112913, 99451676 дугаараас авна уу.


Увс аймгийн ЗДТГ, ИТХ
Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөл
Бөхийн “Увс нуур” гал
Увс аймгийн 90 жилийн ойг зохион байгуулах комисс