"Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ. Энэхүү үзлэг нь ирэх тавдугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн нийт 12 аймаг, хоёр сумын иргэдийг хамрах юм байна.

Орон нутагт болох Хавдрын эсрэг үндэсний аяны хуваарийг хүргэе.

V.11-22 нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд,

V.18-23 нд Өмнөговь,

V.25-29 нд төв аймаг,

VI.1-13 нд Архангай, Өвөрхангай,

VI.8-13 нд Сүхбаатар,

VI.15-20 нд Говь-Алтай,

VI.15-25 нд Увс аймагт тус тус Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг ажиллана.