Сүүлийн жилүүдэд нийгмийг цочирдуулсан хэргүүд гарах болсон билээ. Эл хэргүүдийн дийлэнхи нь гэр бүлийн асуудал, маргаанаас үүдэн гарсан хэргүүд байгааг нь сэтгэл шимширмээр. Хүний охин үрийг хайрлаж, гэргийгээ болгож өв тэгш, аз жаргал дүүрэн авч яваа эрчүүд олон байгааг үгүйсгэхгүй ээ. Тэгвэл саар зүйл сайн бүхнийг дардаг нь хорвоогийн жам гэлтэй. 

Тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан энэхүү нийтлэлээ сийрүүлж сууна. "Монгол эмэгтэйчүүд буруутан болох ёсгүй" энэ үгтэй та бүхэн санал нийлэхгүй ч байж магад. Гэхдээ л эмэгтэйчүүд буруутан болох ёсгүй гэдгийг дахин хэлье. 

Одоогоос хоёр жилийн өмнө Д.Б гэгчээс болж түүний төрсөн үрийг төрүүлсэн эмэгтэй мэргэжилт нэгт нөхрийнхөө амийг хохироосон хэрэг гарсан билээ. Өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн ял сонсож нэгэн ээж шоронд сууж, нөгөөх нь хорвоогийн мөнх бусыг үзсэн. Эл асуудал мөн гэр бүлийн маргаанаас болсон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхээ хууран мэхэлсэн, араар тавилтаас үүдэн гарсан хэрэг. 

Мөн монгол охидыг гадны залуустай явалдсан хэмээн гэрэл зургийг нь цахим ертөнцөөр цацаж тэдний талаар таагүй мэдээллийг хөрвөөх болсон. Энэ нь хүний эрхийг зөрчиж буй асуудал гэдгийг мэддэггүй бололтой. Манай улсын хуулинд монгол улсын иргэн гадаад иргэнтэй гэр бүл болж, үерхэж нөхөрлөж болохгүй гэсэн заалт байдаггүй. Гэхдээ мэдээж монгол цусаа бохирдуул гэж байгаа юм биш. Хүн нэгэн алдсан байж болно тэрхүү алдаа нь дээр дөрөөлөн босч нийтээрээ гадуурхан, доромжлох нь хүний үндсэн хуулиар олгогдсон эрх, хүний эрхийг нь хааж боогдуулж буй хэрэг. 

Түүнчлэн төрсөн эцэг , хойд ээжийнхээ гарт амиа алдсан дөрөвхөн настай балчир охин. Талийгаач охины үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд "Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ" гэсэн байна. Тэгвэл шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач охины үхлийн шалтгааныг эцэслэн тогтоожээ. Охин уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас амь насаа алдсан байна гэж эх сурвалж мэдээлэв.

Хэрэг гарсан тухайн үед талийгаач охины ээж Ө таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явсан гэдэг. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэв. Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна. Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ.

Ийнхүү гэр бүлийн асуудлаас болж эмэгтэйчүүд, охидууд, үр хүүхэд гэмт хэргийн золиос болж үлдэж байгаа нь тун харамсалтай. Энд хэн нэгнийг заавал буруутан болгож, нэгийг нь өмөөрөхийг урьтал болгохыг хүссэнгүй. "Монгол эмэгтэйүүд буруутан болох ёсгүй" эрчүүд монгол эр хүн шиг гэргийгээ хайрлаж яваарай гэдгийг л хүн бүхнээс хүсэхийг зорилоо. 

Хүчирхийлэлгүй гэр бүл байж монголын минь ирээдүй болсон бяцхан үрс минь аз жаргалаар бялхан өсөх болно.